Home / Бидний тухай

ЭМЕРАЛД ЭС ЭЙ ХХК

Манай компани нь гадаад худалдаа, импорт борлуулалтын чиглэлээр 2021 оны 9-р сард анх 4 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө мэргэжлийн туршлага бүхий 40 гаруй ажилтантай, олон улсын нэр хүндтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудын албан ёсны дистрибьютер компани болон өргөжин тэлжээ.

Бид олон улсын хүнсний бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрүүд болох Украйн улсын “Рошен“, ОХУ-ын “Славянка”, “Юнион групп”, “Невский кондитер”, Солонгос улсын “Namu international” зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд, өөрийн мэргэшсэн түгээлтийн багийг орчин үеийн түгээлтийн систем, тоног төхөөрөмжөөр ханган, түгээн борлуулж байна.

Эмералд Эс Эй ХХК нь цаашид өөрсдийн үйл ажиллагааны цар хүрээг улам тэлж Монгол улсын зах зээлд тэргүүлэгч компани болохоор зорин ажиллаж байна.

МАНАЙ КОМПАНИ

АЛСЫН ХАРАА

Монгол улсын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, олон талт үйл ажиллагаа бүхий групп компани болно.

БИДНИЙ ЗОРИЛГО

Бидний зорилго нь харилцагч, хэрэглэгч бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, тэдгээрийн хэрэгцээг бүрэн хангах, итгэлт түнш байх явдал юм.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Харилцагчид, хэрэглэгчид

Шуурхай эргэх холбоо бүхий хамтын ажиллагаа

Хүрээлэн байгаа орчин, ногоон ирээдүй

Байгууллагын ажилтан

Хариуцлагатай, шударга ёс зүй