Түнш байгууллагууд

Юнион групп

Юнион групп нь ОХУ-ын гэр бүл, хүүхдүүдэд зориулсан өндгөн шоколад, зөөлөн чихэр, мармелад, карамель, бохь зэрэг олон төрлийн амттаны үйлдвэрлэлээр мэргэшсэн томоохон кондитерийн компани юм. Инновац, бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын өндөр стандартад тулгуурлан бүтээгдэхүүнээ ОХУ болон олон улсын зах зээлд нийлүүлдэг.

Славянка

Славянка групп компани нь ОХУ-ын үйлдвэрлэлийн анхдагч компаниудын нэг бөгөөд амттаны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч ТОП-50 компанийн нэг юм. Тус компани нь түүхт 85 жилийн ойн баяраараа “Тэргүүн чанар, гайхалтай амт” олон улсын өргөмжлөлийг хүртэж, дэлхийн дахинд нэрээ тунхагласан.

Наму интернэйшнл

Наму Интернэшнл нь БНСУ-ын чихэр, желе, шоколад, зуушны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч компани юм. Инновацлаг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, өндөр чанарын стандартад тулгуурлан дэлхийн олон оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд Солонгосын амттаны салбарын хурдацтай хөгжиж буй компаниудын нэг юм.

Невский кондитер

ОХУ-ын тэргүүлэгч кондитерийн үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд шоколад, чихэр, карамель, вафель, жигнэмэг зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компани нь орчин үеийн технологи, чанарын хяналтын тогтолцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ ОХУ төдийгүй олон улсын зах зээлд нийлүүлдэг. Өндөр чанар, өргөн сонголт, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээрээ танигдсан үйлдвэрлэгч юм.


Рошен

Рошен нь Украйнд төвтэй, дэлхийн томоохон чихэр үйлдвэрлэлийн компаниудын нэг бөгөөд шоколад, карамель, бялуу, вафли зэрэг 350 гаруй төрлийн амттан үйлдвэрлэдэг. Тус компани нь чанар, амт, уламжлалт жорыг орчин үеийн технологитой хослуулдгаараа алдартай төдийгүй олон улсын кондитерийн салбарын тэргүүлэгчдийн нэгт тооцогддог.