Эмералд Эс Эй ХХК нь өөрийн хүчирхэг борлуулалт, түгээлтийн багаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд харилцагчид болон гэрээт борлуулагчдаар дамжуулан, бүтээгдэхүүнээ түгээдэг. Тус компани нь бөөний төв, дистрибьюторууд, жижиглэнгийн дэлгүүр, сүлжээ дэлгүүр болон Хорека зэрэг 3000 гаруй борлуулалтын цэг нэг бүрт хүрч ажилладаг. Харилцагч, хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлага харилцан адилгүй байдаг тул тус бүрийн өвөрмөц онцлог, шаардлагатай нийцэхүйц, бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд бид урт хугацаанд тогтвортой, найдвартай үргэлжлэх харилцааг эрхэмлэн ажилладаг.